Дорнод аймгийн Матад, Халхгол суманд хээрийн түймэр гарч, унтраах ажиллагаа үргэлжилж байна.
Тодруулбал, Матад сумын Жаргалант багийн “Сүүл сэрвэн” гэдэг газар аравдугаар сарын 11-нд гарсан хээрийн түймрийг аравдугаар сарын 12-ны 01:10 цагт цурамд оруулж, 06:45 цагт бүрэн унтраажээ.
Харин Халхгол суманд энэ сарын 8-нд гарсан хээрийн түймрийг өнөөдөр буюу аравдугаар сарын 12-ны 00:55 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!