УИХ дахь улс төрийн намуудын бүлэг, зөвлөлүүдийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.10.12/ 10:00 цагаас эхэлнэ.
Уламжлал ёсоор даваа гараг бүр хуралддаг УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл өнөөдөр тус тус хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэх юм.
Энэ долоо хоногт УИХ-аар 2027 оны төсвийн төсөл болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!