Налайх–Офицеруудын ордон чиглэлийн Х:5 автобусны оройн үйлчилгээг нэмэгдүүлж, сүүлийн автобусны хөдлөх цагийг 22:00 цаг болгон өөрчилжээ.

Тодруулбал, өмнө нь Офицеруудын ордон зогсоолоос 20:00 цагаас хойш долоон автобус хөдөлж, иргэдэд үйлчилдэг байсан бол энэ тоог 10 болгон нэмэгдүүлсэн байна.

Мөн сүүлийн автобус өмнө нь 21:46 цагт хөдөлж, Налайх дүүрэгт 22:47 цагт хүрдэг байсан бол шинэ зохицуулалтаар 22:00 цагт хөдөлж, 23:00 цагт хүрэхээр болжээ.

Ингэснээр Налайх чиглэлд оройн цагаар нийтийн тээврээр зорчих иргэдийн боломж нэмэгдэж, автобусны үйлчилгээний хүртээмж сайжрах юм.