2026 оны аравдугаар сарын 12-ны байдлаар орон нутаг, нийслэлээс хүрэн баавгайтай холбоотой нийт 15 дуудлага, мэдээлэл иржээ.

Тодруулбал, Хөвсгөл, Хэнтий аймагт тус бүр дөрөв, нийслэлд гурав, Булган аймагт хоёр, Завхан, Төв аймагт тус бүр нэг тохиолдол бүртгэгдсэн байна.

Харин Баян-Өлгий, Дорнод, Увс, Дархан-Уул аймгаас дуудлага, мэдээлэл ирээгүй бол Архангай, Сэлэнгэ аймаг мэдээллээ хараахан ирүүлээгүй аж.

Бүртгэгдсэн тохиолдлуудаас Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Сүмбэрийн өвөр гэх газарт хүрэн баавгай мал руу халдаж, нэг хонь барьсан бол Алаг-Эрдэнэ сумын Бэрхэмшийн сайр гэх газарт сарлагийн үхэр барьсан тухай мэдээлжээ.

Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хандгайт багийн Баянголын улаан өвөр гэх газарт баавгай айлын мал руу халдаж, нэг үхэр идсэн гэх дуудлага бүртгэгдсэн байна.