Говь-Алтай аймгийн Тайшир сумын төвөөс баруун урд зүгт 49 км зайд өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны 08:38:29 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр газар хөдлөлтийн голомт 46.53 өргөрөг, 95.93 уртрагийн солбицолд байжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тайшир сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн бүс нутагт нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн