“CОP 17” бага хурлын үр дүнд Улаанбаатар хотод “SkyShutlle” их багтаамжийн нийтийн тээврийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, “BYD” группийнудирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Санамж бичгийн хүрээнд нийслэлд гурван төрлийн технологийг нэвтрүүлэх юм байна. Тухайлбал, Улаанбаатар хотод цахилгаан автомашиныг түргэн цэнэглэх “Ногоон өртөө”-г олноор байгуулах, цахилгаан эрчим хүчийг нөөцлөх батарей хураагуур /ВЕSS/-ийг оруулж ирэх, батарейд суурилсан “Sky Shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм. 

Тиймээс хотын дарга Б.Пүрэвдагва төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор өнөөдөр “BYD” группийнудирдлагуудтай гурав дахь удаагийн уулзалтаа хийсэн байна. Тус уулзалтаар “Sky Shuttle” нийтийн тээвэр төслийн ТЭЗҮ-ийг энэ арванхоёрдугаар багтаан сард боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцжээ. 

Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” ньбатарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөнзамаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээсүл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохионбайгуулах боломж бүрдэнэ гэдгийг холбогдохалбаныхан онцоллоо.