Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд есдүгээр сарын 3-ны өдрөөс “Томуугийн эсрэг хамтдаа” аян зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд томуугийн дархлаажуулалт 93 хувьтай байна. 

Дархлаажуулалтад хамрагдвал зохих 293 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөсөн. Томуу, томуу төст өвчний идэвхжилийн түвшингээс хамаарч 1607 хүртэл ороор хүчин чадлаа өргөтгөхөөр бэлэн байдлаа ханган ажиллаж байна. Томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшинд байгаа бөгөөд амбулаторийн нийт үзлэгийн 5.2 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг хувиар бага үзүүлэлт юм.