МҮОНРТ-ийн ирэх оны төсөв хоёр дахин нэмэгдэж 15 тэрбум төгрөг болгож өсгөж оруулж ирснийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Өнөөдөр “Төсвийн зарлагын хяналтын дэд хороон”-ны хурлаар тэрээр монголын хэвлэл мэдээллийн салбарын төрийн сурталчилгаатай холбоотой 26 тэрбум төгрөгийг хасуулах санал гаргасан ч дэмжигдсэнгүй. Тус дэд хороо нь 10 гишүүнтэй байдгаас хоёрхон гишүүн л санал өгөх үеэр үлдсэн байжээ. Ч.Лодойсамбуу дараах төсвүүдийг хасуулахаар санал гаргасан байна.

МҮОНРТ-ийн ирэх оны 15 тэрбум, төсвийн ерөнхийлөн захирагчдын мэдэлд очиж буй мэдээлэл сурталчилгааны 9 тэрбум төгрөг, ХМ-ийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчиж 20 жил зөрчиж төр дэргэдээ авч явсан “Монцамэ” агентлагийн төсөв, түүнчлэн монгол орноо гадаадад сурталчлах  нэрээр ямар нэгэн тайлангүй, юу хийх нь тодорхойгүй контент хийлгэх гэж 300 сая төгрөг тусгасныг тус, тус хасах санал гаргажээ.  

Тэрээр Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагаас гаргасан судалгаагаар МҮОНРТ нь улстөрийн сонгуулиар нэг талыг баримталсан байна гэдгийг тогтоочихсон.  Үзэгчдээс хураамж авч, төсвийн татаас авч, реклам сурталчилгаанаас орлого олох эрхтэй ийм төрийн телевиз байх нь өөрөө  хэвлэл мэдээллийн хуулийг зөрчиж байгааг онцоллоо.

Өнгөрсөн жил МҮОНРТ нь 7,1 тэрбумын төсөвтэй байжээ. Энэ жил хоёр дахин өсгөж оруулж ирж байгаа нь  2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай шууд холбон тайлбарлав.  2021 оны  болон 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболд, Х. Баттулга нарын мэтгэлцээнийг зохион байгуулаад юунд хүргэлээ, тэрийг ард түмэн мартаагүй гэдгийг санууллаа. МҮОНРТ нь  АН, МАН-ын аль нь засаглаж байгаагаас хамаараад эрх баригчдын дуу хоолойг л дэмжиж ирсэн. Аливаа айл гэр байгаа орлогодоо тааруулж л зарлагаддаг атал ийм хүнд үед ингэж хоёр дахин нэмсэн 15 тэрбум ийнхүү шүүмжлэл дагуулаад байна.