Сонгуулийн жил гарсантай холбогдуулан хэн, хаана, нэр дэвших талаарх мэдээлэл олны сонорт хүрсээр байна.  

 

Зарим улстөрчид нам сольж байгаа бол зарим нь тойрог солихоор яригдаж байна. 

 

Тухайбал 2012-2016 оны парламентад МАХН-МҮАН “Шударга ёс” эвслээс УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан Г.Уянга сонгуульд нэр дэвшихээр болжээ. 

 

Ингэхдээ Ардчилсан намаас нэр дэвших болсноо өнөөдөр зарлалаа. Тэрээр өөрийн facebook хуудастаа “Би АН-аас нэр дэвшинэ. Хүн болгон асуугаад төвөгтэй юм, нэг мөсөн хариулъя” гэсэн байна.