УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар Австралийн Холбооны улсын Сидней хотын “Старс” казинод байх зураг нь тарсан юм.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн казинодсон тухайгаа тайлбар хийлээ. Тэрбээр “ Айлчлалын үеэр энэ сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүдийг Сидней хоттой танилцах хөтөлбөртэй байсан.
Энэ хүрээнд тус хотын томоохон худалдааны төв, гудамжуудтай танилцтай. Энэ хүрээнд казиногийн төвтэй танилцуулсан. Би УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Лүндээжанцан бид нартай хамт явсан. Бид нар казинод тоглоогүй, зүгээр сонирхсон” гэв.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!