УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл гарсан.
Тодруулбал, түүнийг Засгийн газрын гишүүн, БОНХАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, улсад их хэмжээний буюу 1.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгаж байгаа гэсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тус мэдээллийг няцаалаа. Тэрбээр “Миний төрсөн өдрөөр худал мэдээлэл тарааж, надад сюрприз барилаа” гэсэн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!