УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокуророос тавьсан хүсэлтийг хэлэлцсэн ч эцсийн байдлаар шийдвэр гаргаж чадалгүй, завсарлалаа.

 

Тус бүлгийн хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцжээ. Энэ үеэр тэрбээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт хандан бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулсан нь чиний  хувьд зөв юм шүү дээ гэсэн санал хэлсэн юм байна.

 

Одоо буюу 15.30 цагт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрээ гаргах аж.