УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал олны анхаарлын төвд байна. Өчигдөр УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

 

УИХ-ын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хуралдаанаас прокурорын байгууллагаас өргөн барьсан, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэж, түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн бол Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн Н.Номтойбаяр гишүүний  бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэдэг асуудлаар 100 хувь санал нэгдсэн юм.


Өөрөөр хэлбэл ирэх пүрэв гарагт Прокурорын байгууллагаас өргөн барьсан, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хүлээж авахгүй гэсэн саналын томьёоллоор асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр болоод буй.


Харин цахим орчинд Н.Номтойбаяр яагаад өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулж чадахгүй байгаа юм бэ, Яагаад яллагдах талаасаа л бодоод цагаадах талаасаа түдгэлзүүлж шалгуулах нь дээр гэж бодохгүй байгаа юм бэ гэх асуултууд хөвөрч байна. 


Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэ асуултад “Мэнд амоор. Аливаад бүрэн мэдээлэлтэй байж санал дүгнэлт хийх нь сэхээлэг үйл бөгөөд таны ажлын ч үүрэг. Би цав цагаан амьтан бишээ. Гэхдээ бусдын чихэнд төлбөртэй орж ойлгогдсоноор хав хар амьтан ч бас биш. Тийм учраас чуулганыг нээлттэй явуулаач гээд байгаа юм” хэмээн хариулсан байна.