Улсын онцгой комиссоос шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол бөхийн өргөө, "Буянт-Ухаа" спорт цогцолбор, Спортын төв ордны үйл ажиллагааг зогсоож, олон нийтийг хамаарсан уралдаан, тэмцээн зохион байгуулахыг хориглоод байгаа билээ.
Тус шийдвэртэй холбогдуулан Сар шинэ болоод сар шинийн барилдаан зохион байгуулагдах эсэх нь эргэлзээтэй байгаа юм.
Тэгвэл Улсын Онцгой комисс маргааш хуралдаж, Цагаан сарыг хэрхэн тэмдэглэх, баярын бөхийн барилдаан, золголтыг болиулах эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!