Улсын онцгой комисс шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол бөхийн өргөө, "Буянт-Ухаа" спорт цогцолбор, Спортын төв ордны үйл ажиллагааг зогсоож, олон нийтийг хамаарсан уралдаан, тэмцээн зохион байгуулахыг хориглосон. Тус шийдвэртэй холбогдуулан Сар шинэ болоод сар шинийн барилдаан зохион байгуулагдах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх цагаан сараар төрийн золголт хийхгүй, бөхийн барилдаан явуулахгүй байх чиглэлийг Улсын онцгой комиссынхонд өгсөн байна. Эл чиглэлийн дагуу Улсын онцгой комисс хуралдаж, шийдвэрээ гаргана гэх мэдээлэл байна.