Засгийн газар өнөөдөр 15.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдээлэл хийхээр болжээ. Мэдээллийнхээ үеэр ДЭМБ-аас коронавирусийн асуудлаар онцгой байдал зарласан асуудлаар ямар арга хэмжээ авах талаар танилцуулах аж. Мөн өнөөдөр ҮАБЗ хуралдана гэсэн мэдээлэл байна.
Уг өвчний халдвар дэлхийн 21 оронд бүртгэгдсэнээс 16 нь Азийн орнууд байна. Өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар халдвар авсан нийт хүний тоо 9,692, нас барсан хүний тоо 213-т хүрээд байгааг Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооноос мэдэгджээ.
ДЭМБ өнөөдөр үүрээр хуралдаж, дэлхий нийтийн онцгой байдал зарласан билээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!