Г.Батхүү агсны хэргийн талаар Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийлээ. Талийгаачийн ар гэрийнхэн нь өмгөөлөгчийн хамт өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд мэдээлэл хийсэн. Ингэхдээ хэд хэдэн баримтыг ил болгосон. Тодруулбал “Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр өвчний улмаас бус, гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэдэг дүгнэлт гарсан. УИХ-ын нэр бүхий гишүүний полиграфын тест авсан.
Энэ нь үнэн, худлыг шалгах багаж. "Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр" гэсэн полиграфын тестийн дүгнэлт гарсан. Хэргийн газар үзлэг хийх явцад ашиглаж байсан гар утсыг хураан авсан. Утсыг хурааж аваад үзлэг шинжилгээ хийгээд хохирогчид эргүүлэн өгсөн. Гэвч гар утсан дээр ямар нэг мэдээлэл байгаагүй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрээс гарсан фактори ресет хийсэн байдалтайгаар өгсөн. Ямар нэгэн мэдээлэл байхгүй, сэргээх боломжгүй байна гэсэн дүгнэлт гарсан.
Хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээд мессеж бичсэн. "Би үзсэн, харсан. 13 секундийн бичлэг байгаа" гэж. Энэ мэдээллийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Тэр хүн одоо "мэдэхгүй, хараагүй" гээд өөр хэрэгт шалгагдаж байгаа юм билээ” гэсэн.
Тэгвэл МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг “Өмгөөлөгч Ж.Батхуяг мэдээлэл хийсэн.
Ингэхдээ мөрдөн шалгах ажиллагааны баримтыг олон нийтэд задруулсан. Мөн хуурамч мэдээлэл тараасан. Тодруулбал шинжээчийн дүгнэлт, магадлагаа, хуурамч мессэж зэргийг олон нийтэд задруулсан тул мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байна. Ар гэрийнхэн нь хэргийн нотлох баримт гэх 13 секунтын бичлэг байгаа мэтээр ярьсан. Одоогоор тийм бичлэг байгаа гэдэг нь тогтоогдоогүй байна. Талийгаачийн үхлийн талаар “Г” гэгч этгээд ар гэрийнхэнд нь хуурамч мэдээлэл өгч, 15 сая төгрөг авсныг 5 дугаар сарын 28-ны өдөр тогтоогдсон. Энэ Г гэгч одоогоор 6 удаагийн үйлдлээр 275 сая төгрөг бусдаас залилж авсан нь тогтоогдож, хэргийг шүүхэд шилжүүлээд байна” гэлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!