НӨАТ-ын буцаан олголтын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна. Засгийн газрын хуралдаанаар 2019 оны НӨАТ-ыг үндэслээд ард иргэдэд 20 хувийг буцаан олгох шийдвэр гарч байна. 148 тэрбум төгрөгийг ард иргэд буцаан авна. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 26 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. 

 

148,000 тэрбумыг ирэх Даваа гарагт буюу хоёрдугаар сарын 10-наас олгож эхэлнэ. Хоёрдугаарт, 912,000 иргэн буцаан олголт авч байгаа. Өнгөрсөн жил 796,000 иргэн авч байсан бол энэ жил 115,000-аар нэмэгдсэн.

 

Татварын багц хуультай холбоотойгоор улирал бүрт буцаан олголтыг олгож эхэлнэ. Дөрөвдүгээр сар, долдугаар сар, аравдугаар сард НӨАТ-ын буцаан олголт ороод явна гэлээ.