Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр (2020.02.27) Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д айлчлал хийж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзсан. Уг айлчлал хагас өдөр үргэлжилсэн бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй албаныхан өчигдөр орой эх орондоо ирсэн юм. 

 

УОК-ын дарга Ө.Энхтүвшин Ерөнхийлөгч болон албаныхныг үйлчилж буй дүрэм журмын дагуу 14 хоног тусгаарлаж, тандалт хийж, шинжилгээ авна гэдгээ мэдэгдсэн. Үүний дагуу Ерөнхийлөгчийг 2-р эмнэлэгт тусгаарлажээ.

 

Харин Ерѳнхийлѳгчтэй хамт явсан Гадаад Харилцааны сайд, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарыг ХУД-ийн нутаг дэвсгэр Жаргалантын аман дахь ОБЕГ-ын харьяа сувилалд тусгаарласан байна.