Барилга, хот байгуулалтын сайд асан З.Бансэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

 

Тэрбээр Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон юм. Улмаар нийслэлийн Прокурорын газраас З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт /хахууль өгөх/ тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. 

 

Түүнийг өнгөрсөн хугацаанд шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан ч өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргасан билээ.