Нийслэлийн прокурорын газраас Х.Ариунболдыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянажээ. 

 

Шүүхээс прокурорын яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал нь үндэслэлтэй, дээрх үндэслэл нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзсэн байна.


Улмаар яллагдагч Х.Ариунболдод 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.