Коронавирусийн халдвар авсан нь батлагдсан Франц улсын иргэнтэй онгоцонд зэрэгцэн сууж ирсэн Англи улсын иргэн Увс аймагт тусгаарлаад байгаа билээ. Тухайн иргэнээс авсан шинжилгээний сорьц өчигдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид ирсэн. Тэгвэл  шинжилгээний хариу гарчээ. Түүний сорьц сөрөг буюу халдваргүй гарсан талаар бид мэдээлсэн.

 

Одоогийн байдлаар 207 иргэний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гэж гараад байна. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг  “Улсын Онцгой комисс. Бүгдэд өглөөний мэнд. Халдвар авсан гадны хүнтэй хамгийн ойр байсан 9 хүн /Үүнд Англи иргэн багтсан / болон нийт 58 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарлаа.

 

Нийлбэр дүнгээрээ өчигдрийн 149+58= 207 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гараад байна. Шинжилгээ үргэлжилж байна” хэмээн цахим хуудаснаа бичсэн байна.