Манай улсын хоёр иргэн covid19 халдвар авсан байж болзошгүй талаар БНСУ-ын хэвлэлүүд мэдээлсэн билээ. Тодруулбал тус улсын Жун Ан Илбу сонинд БНСУ-д шинэ төрлийн коронавирусээр гадаадын иргэншилтэй 60 хүн халдвар авснаар бүртгэгдсэн байна. Үүний дотор Монгол улсын хоёр иргэн байна хэмээн мэдээлсэн.
Тэгвэл Улсын Онцгой комиссын албан ёсны цахим хуудаст "Бүгд Найрамдах Солонгос Улсад Монгол Улсын хоёр иргэн Covid-19 халдвар авсан гэх мэдээллийн талаар БНСУ-ын талаас албан ёсны мэдээллийг хүлээж байна.
БНСУ-ын хэвлэлүүдээр зөрүүтэй мэдээллүүд явж байгаа тул БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус улсын Халдварт өвчин судлалын төвтэй холбогдсон бөгөөд тус төвөөс нарийвчилж тодорхой мэдээлэл өгөхөөр боллоо.
БНСУ-д ажлын цаг дууссан тул маргааш өглөө ажлын цаг эхлэхэд албан ёсны мэдээлэл ирэх төлөвтэй байна" гэсэн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!