Сөүл-УБ, Берлин-УБ чиглэлийн чартер нислэгээр ирсэн 3 иргэний лабораторийн эхний шинжилгээ өнөө орой 20 цагийн байдлаар Covid-19 вирус илэрснийг ЭМЯ-наас мэдээлсэн. 

 

Тэгвэл УОК болон ЭМЯ нь аюулгүй байдлаа сайн хангажээ. Учир нь эрсдэлтэй байж болзошгүй хүмүүсийг тусгай вакумжуулан хамгаалж эх оронд нь авчирчээ.

 

Холбогдох албаныхан одоогоор шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж, хавьталуудыг нарийвчлан судлaж байна.

 

Энэ талаар Засгийн газрын албан ёсны хуудаст "Улс орнуудаас иргэдээ авчирахдаа эрсдэлийг тооцоолон зохих бэлтгэл хангасан тул иргэд та бүхэн айж сандралгүй тайван байж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжүүдийг дагаж мөрдөөрэй" хэмээн  мэдээлсэн байна.