Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралджээ. Уг хурлын шийдвэрийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараах мэдээллийг хийлээ.
- Банкны харилцагчид, зээл авсан иргэд, ААН-үүд гээд 1000 гаруй иргэд, 1,5 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар хандсан.
- Өндөржүүлсэн бэлэн байдлыг өнгөрсөн 1 дүгээр сарын сүүлээр зарласан. Энэ үеэс эдийн засагт тодорхой хэмээнд хүндрэл гарч эхэлсэн. Бүх судалгаа хийгдэж байна. Эхний ээлжид зарчмын шийдвэр гарч байна.
- Нийт зээлийн 90 гаруй хувь нь хэрэглээний зээл байна. Тиймээс 90 хоногийн хугацаанд үндсэн өр, зээлийн хүүг төлөхгүй байхаар хойшлуулж байна.
- Ипотекийн зээл гээд тодорхой хугацаандаа баригдсан зээлийн хугацаа сунгагдана гэсэн үг.
- Зээл бол гэрээгээр зохицуулагддаг. ААН-үүдийн хувьд гэрээнийхээ хугацаа нь дээр бүтцийн өөрчлөлт оруулах боломжтой. Үүнийг албан ёсоор журмаар зохицуулсан.
- Хэрэглээний зээлд ангилал буурах эрсдэл байдаг. Энэ хугацаанд санхүүгийн сахилга батаа алдсан гэдэг утгаар ангилал буурахгүй.
- Өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойшхи 6 сарын хугацаанд ямар ч ангилалд өөрчлөлт оруулахгүй.
- Гурван сар буюу 90 хоногийн хугацаанд зээл төлөөгүйгээс үүсэх алданги тооцогдохгүй.
Санхүүгийн зохицуулах хорооны Д.Баярсайхан:
- Банк бус санхүүгийн байгууллага, хадгамж зээлийн хоршоо системийн нийт зээл ийн 7,4 хувь дээр ажиллаж байна.
- ББСБ-аас авсан зээл дээр 120 хоногийн дотор ангилал буурахгүй.
- ББСБ, ХЗХ зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хоёроос дээш удаа өөрчлөлт оруулбал зээлийн ангилал нь буурдаг байсан. Үүнийг бууруулахгүй байхаар зохицуулж байна.
- Зээлийн өөрчлөлт дээр ангилал бууруулахгүй.
Хэрэглээний зээлэнд: ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ИПОТЕК, МАЛЧИН, ЛИЗИНГ -ийн зээлүүд хамрах юм.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!