Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онц байдал тогтоох тухай 91 дүгээр тогтоолыг баталсан. Энэ тогтоолыг танилцуулахаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэрт очоод байна. Тэрбээр очсон даруйдаа эрх бүхий албан тушаалтнуудыг чөлөөлж, өрөөг нь битүүмжиллээ. Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Ерөнхий сайд яаралтай ажлын хэсэг байгуулж, надад тусгай үүрэг даалгавар өгсөн. Ажлын хэсгийг миний бие ахалж ирээд байна. Та бүхэнд Засгийн газрын 91 дүгээр тогтоолыг танилцуулъя. Улс орны эдийн засаг санхүүгийн асуудалд нэн чухал "Эрдэнэт" үйлдвэрт гарсан маргаантай асуудалтай холбогдуулан 6 сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож байна. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлыг надад даалгаж, сар бүр Засгийн газарт тайлагнах болсон. Тогтоолын хүрээнд Ерөнхий захирал болон ТӨБЗГ-ын удирдлагатай ярилцсаны үндсэн дээр бүтцийн өөрчлөлт хийж шаардлагатай боллоо. Ер нь компанийн бүтцийг цомхон болгоно" гэлээ. Ажлаасаа чөлөөлөгдөж байгаа албан тушаалтнуудыг дурдвал тэргүүн дэд захирал, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч, хуулийн хэлтсийн дарга, хуулийн хэлтсийн даргын орлогч, ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга, хүний нөөцийн албаны дарга нар байна.
Эрх бүхий албан тушаалтнуудын өрөөг битүүмжилж, албан тушаалаас нь чөлөөлж байна

Холбоотой мэдээ

Улс төр · 14 цаг
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав

Бусад · 14 цаг
Нээлттэй сонгон шаргалуулалтын зар

Нийгэм · 15 цаг
Загас агнах, барихыг хориглосон хугацаа энэ сарын 15-нд дуусна

Нийгэм · 15 цаг
Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар Италийн паратаеквондогийн гранпригаас хүрэл медаль хүртлээ

Нийгэм · 15 цаг
Монгол Улсад тавдугаар сард 84 мянга гаруй жуулчин иржээ

Нийгэм · 17 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!