Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй дөрвөн хоригдлыг хугацааны өмнө суллаж, 2 хоригдлын дэглэмийг буурууллаа. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь тухайн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй 6 хоригдлыг хугацааны өмнө суллах, дэглэм бууруулах тухай Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн дүгнэлтийг хүлээн авч хянан хэлэлцжээ. Улмаар дөрвөн хоригдлын хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоон, 2 хоригдлыг хорих ял эдлүүлэх дэглэмийг бууруулан нээлттэй байгууллагад эдлүүлэхээр өөрчилсөн байна. Суллагдсан эмэгтэйчүүдийн дунд өрх толгойлсон, таван хүүхдийн эх байсан бөгөөд тэрээр “Үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ажил хөдөлмөр хийж амьдарна. Өнөөдөр үр хүүхдүүддээ очих боломжийг надад олгосон шүүх байгууллагад маш их баярлалаа” хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ.
Дөрвөн эмэгтэйг хугацаанаас нь өмнө сулаллаа

Холбоотой мэдээ

Улс төр · 14 цаг
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав

Бусад · 14 цаг
Нээлттэй сонгон шаргалуулалтын зар

Нийгэм · 15 цаг
Загас агнах, барихыг хориглосон хугацаа энэ сарын 15-нд дуусна

Нийгэм · 15 цаг
Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар Италийн паратаеквондогийн гранпригаас хүрэл медаль хүртлээ

Нийгэм · 15 цаг
Монгол Улсад тавдугаар сард 84 мянга гаруй жуулчин иржээ

Нийгэм · 17 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!