Этиопын иргэний агаарын тээврийн нисэх онгоц өчигдөр осолдож 157 хүний амь үрэгдсэн харамсалтай үйл явдал болоод байгаа билээ. Тэгвэл “Boeing 737 Max” загварын агаарын хөлөг осолдсонтой холбогдуулан ИНЕГ-аас МИАТ авиакомпанид ашиглагдаж байгаа “Boeing 737 Max” маягийн агаарын хөлөгийн нислэгийг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоолоо. Дээрх агаарын хөлөгийг үйлдвэрлэгч “Boeing компаниас зөвлөмж гартал “Boeing 737 Max”-ыг нислэгт ашиглахгүй байх шийдвэрийг гаргасан байна. Учир нь жилийн өмнө “Boeing 737 Max” Жакартагаас хөөрсөн даруйдаа осолдож 189 хүн нас барж байсан бол сүүлийн таван сарын дотор Boeing 737 Max 8 загварын нисэх онгоц хоёр дахь удаагаа осолдсон тохиолдол нь энэ болж байгаа аж.
“MaxBoeing 737 ”-ын нислэгийг түр хугацаагаар зогсоохоор боллоо

Холбоотой мэдээ

Нийгэм · 3 өдөр
Голд хөвж явсан бөмбөг авах гэж усанд орсон 22 настай иргэн харамсалтайгаар амиа алджээ

Нийгэм · 3 өдөр
“Жанжин клуб-Сүхбаатарын талбай” чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оржээ

Нийгэм · 3 өдөр
Маргаан дагуулсан “Urban Talk” нэвтрүүлэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллага шалгалт явуулж байна

Нийгэм · 3 өдөр
Цаг агаар: Улаанбаатар хотод үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орно

Нийгэм · 5 өдөр
АИ-92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдэж, дизель түлшний үнэ 150 төгрөгөөр буурлаа

Нийгэм · 5 өдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!