Говь-Алтай аймагт энэ сар гарсаар хоёр удаа газар хөдөллөө. Эхний газар хөдлөлт гуравдугаар сарын 2-ны 03.46 цагт Тонхил суманд 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт бол хоёр дахь нь өнөөдөр өглөө болжээ. Албаныхан 3.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон гэлээ. Тус аймгийн төвөөс баруун зүгт 46,38 өргөрөг, 96,12 уртрагт тодруулбал төвөөс 10 км-т газар хөдлөлт болж хүчтэй дуу чимээ гарсан нь иргэдэд мэдрэгдсэн байна. Одоогоор ямар нэгэн хохирол гарсан тухай Одон орон судлалын геофизикийн хүрээлэнгийн Алтай салбарт мэдээлэл ирээгүй байгаа бөгөөд иргэдээс мэдээлэх хуудас бөглүүлж эхэлсэн гэнэ.
Говь-Алтай аймагт дахин газар хөдөллөө
Холбоотой мэдээ

Улс төр · 40 мин
ЗГ: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Улс төр · 42 мин
Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Улс төр · 44 мин
ЗГ: Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улс төр · 46 мин
ЗГ: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Нийгэм · 1 цаг
Яармаг шинэ стандартын явган хүний болон дугуйн замтай боллоо

Улс төр · 1 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!