Ардчилсан намынхан сүүлийн үед улс төрийн талбарт ширүүн тулаан хийж буй. Намын даргаас нь эхлээд УИХ-ын гишүүд нь намаасаа гарч, биенээ хулгайч, луйварчнаар нь дуудаж, өнөөгийн сэдэв болоод байгаа Эрдэнэтийн 49 хувийн асуудалд ч талцаж, хэрэлдсээр удаж байна. Тэгвэл тус намын лидерүүдийн нэг болох Н.Алтанхуяг өнөөдөр Ерөнхийлөгчийн зөвлөхын үүрэгт ажлаа өгөхөөр болжээ. Тэрбээр ажлаа өгсөн шалтгаанаа намтайгаа холбожээ. Түүнд нам дагасан бүлэглэлийн хамсаатан болсон АН-ын удирдлагуудтай хариуцлага тооцох хойшлуулашгүй ажил байгаа аж. Ажлаас гарах өргөдөлдөө энэ талаараа тодорхой дурдсан байна.


Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!