Өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох шүүх хурал болно. Түүнийг тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэгт буруутгаж байгаа юм. Түүний шүүх хурал өмнө нь хэд хэдэн удаа товлогдсон ч хойшилсоор ирсэн. Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр гэхэд л хохирогчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр, шүүх хуралд гэрч, шинжээч нарын 10 гаруй хүн оролцуулахаар болсон ч бүгд ирээгүй. Тиймээс шүүх хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан. Тэгвэл эдгээр 11 гэрчийн дотор ЗТХ-ийн сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд асан Б.Цогтгэрэл, ТНБД асан Ж.Бат-Эрдэнэ нарын байгаа бололтой. ЗТХ-ийн дэд сайд асан Б.Цогтгэрэл өөрийн цахим хуудаснаа ""Даваа гарагт шүүх хурал болно. Би очно. Нээлттэй болох шүүх хуралд бүгд очиж мэдэж байгаа бүхнээ хэлье. Ердийн нэг харилцан зодоон болгоод хаах гэсэн нөхдийг багийг нь хуулцгаая" хэмээн бичжээ. Ямартай ч өнөөдрийн хуралд ЗТХ-ийн дэд сайд асан Б.Цогтгэрэл очих нь. Харин бусад хүмүүс гэрчээр ирж мэдүүлэг өгөх эсэх нь тодорхойгүй байна.
ЗТХ-ийн сайдууд хүн амины хэргийн шүүх хуралд оролцох уу

Холбоотой мэдээ

Нийгэм · 3 өдөр
Голд хөвж явсан бөмбөг авах гэж усанд орсон 22 настай иргэн харамсалтайгаар амиа алджээ

Нийгэм · 3 өдөр
“Жанжин клуб-Сүхбаатарын талбай” чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оржээ

Нийгэм · 3 өдөр
Маргаан дагуулсан “Urban Talk” нэвтрүүлэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллага шалгалт явуулж байна

Нийгэм · 3 өдөр
Цаг агаар: Улаанбаатар хотод үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орно

Нийгэм · 5 өдөр
АИ-92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдэж, дизель түлшний үнэ 150 төгрөгөөр буурлаа

Нийгэм · 5 өдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!