С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн хоёр ажилтанг Чингэлтэй дүүргийн шүүхээс 14 хоног саатуулан шалгах болсон. Саатуулагдсан хоёр ажилтан нь ТЕГ, ЦЕГ, Прокурорын хамтарсан ажлын хэсгийн дэд дарга М болон ажилтан Б нар байсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус ажлын хэсгээс дахин хоёр хүнийг өчигдөр саатуулсан байна. Тодруулбал АТГ-аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт албаны даргаар ажиллаж байсан, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан хоёр албан тушаалтанг саатуулсан байна. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутган ял авсан Т.Чимэгээ, Б.Содномдаржаа, гэрч Б.Булган нар нь Төв аймагт хоригдож байсан билээ.
С.Зоригийн хэргийн ажлын хэсгээс дахин хоёр хүнийг саатууллаа

Холбоотой мэдээ

Улс төр · 8 цаг
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Бусад · 9 цаг
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ

Нийгэм · 15 цаг
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай үргэлжилж байна

Нийгэм · Өчигдөр
БОУАӨЯ: Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэнийг шалгаж, уулнаас буулгав

· Өчигдөр
Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна

Нийгэм · Өчигдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!