МАХН-ын дарга Н.Энхбаяр, нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан нар өчигдөр мэдээлэл хийж, миний амаар амыг минь барих гэж байна хэмээн мэдэгдсэн билээ. Учир нь түүнийг М.Энхболдын гомдлоор Эрүүгийн цагдаагийн газраас тайлбар өгөхийг шаардсан юм. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр Ё.Сагсайн тухай ярьсан. Ингэхдээ "Прокурорын байгууллагын Ё.Сагсайн тухай миний ярьсан бол үнэн. Хүмүүсийн хувь заяагаар тоглож, намайг "Сагсайдаж" ялсан хүн. Тэр хүний бичлэг байгаа. Би өөрөө үзээгүй ч маш олон эх сурвалжаас сонссон" хэмээсэн. Тэгвэл Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан өнөөдөр "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Ё.Сагсай прокурорын "нууц" бичлэгийг олон нийтэд хэсэгчлэн үзүүлэхээр зарлаад байна. Тэрбээр Ё.Сагсайн талаар өчигдөр "Сагсай прокурорын талаар үнэн, худал гэж ярьж байна. Бидэнд нэг ч удаа худал ярьсан зүйл байхгүй. Зөвхөн бид мэдээд байгаа юм биш, хүмүүст өчнөөн баримт байгаа. Бичлэгийг нь би үзэж байсан. Шаардлагатай бол үзүүлж болно" хэмээн ярьсанаас үүдэн өнөөдөр ийнхүү бичлэгийг олон нийтэд хүргэх гэж байгаа юм.
Э.Эрдэнэжамъяан Ё.Сагсайн "сахилгагүйтэж" буй бичлэгийг дэлгэнэ

Холбоотой мэдээ

Улс төр · 8 цаг
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Бусад · 9 цаг
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ

Нийгэм · 15 цаг
Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт барилга угсралтын ажил 16 хувьтай үргэлжилж байна

Нийгэм · Өчигдөр
БОУАӨЯ: Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэнийг шалгаж, уулнаас буулгав

· Өчигдөр
Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна

Нийгэм · Өчигдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!