БЗД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга эрүүгийн хэрэгт холбогдож ял шийтгүүлжээ. Тодруулбал МАН-ын бүлгийн дарга Б.Галцог нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Иргэн Ц-ийн эрүүл мэндэд гэмтэл учруулжээ. Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ./ заасан ялаар шийтгүүлсэн байна. Тиймээс дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өнөөдрийн XI хуралдаанаар Монгол Ардын Намын бүлгийн даргаас нь огцруулсан байна.
БЗД-ийн МАН-ын бүлгийн дарга эрүүгийн хэрэгт холбогдож шийтгүүлжээ

Холбоотой мэдээ

Нийгэм · 3 өдөр
Голд хөвж явсан бөмбөг авах гэж усанд орсон 22 настай иргэн харамсалтайгаар амиа алджээ

Нийгэм · 3 өдөр
“Жанжин клуб-Сүхбаатарын талбай” чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оржээ

Нийгэм · 3 өдөр
Маргаан дагуулсан “Urban Talk” нэвтрүүлэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллага шалгалт явуулж байна

Нийгэм · 3 өдөр
Цаг агаар: Улаанбаатар хотод үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орно

Нийгэм · 5 өдөр
АИ-92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдэж, дизель түлшний үнэ 150 төгрөгөөр буурлаа

Нийгэм · 5 өдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!