Нийслэлийнхэн 12 хоногийн хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн ч эрүүлжүүлэх байрны ачаалал буурахгүй байна. Тодруулбал, хоногт дунджаар 200-240 хүн эрүүлжүүлэх байранд саатуулагдаж байгаа аж. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мөн буурахгүй байна.

Цагдаагийн ерөнхий газрын 102 дугаарт өчигдөр /2021.02.16/ 1193 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 1105 нь зөрчлийн шинжтэй байна. Өнгөрсөн хоногт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 133 дуудлага бүртгэгдсэн бол эрүүлжүүлэх байрт 219 хүн саатуулагджээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлсэн байна.