ҮАБЗ-ИЙН ГУРВАН АЖИЛТАН ШИНИЙН 1-НД ХИЛ НЭВТРЭВ
ҮАБЗ-ийн гурван ажилтнууд цагаан сарын шинийн 1-нд буюу 2021 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор ОХУ руу гарчээ. Тодруулбал, ҮАБЗ-ийн шинжээч Жавзангийн Бямбацогт, ҮАБЗ-ийн ахлах референт Ганбатын Галбадрах, ҮАБЗ-ийн референт Батнасангийн Галданжамц нар 0536 УНҮ улсын дугаар бүхий Landcruiser-200 автомашинаар хил нэвтэрсэн байна. Ж.Бямбацогт, Г.Галбадрах нар 2018 оноос, Б.Галданжамц нь 2020 оноос ҮАБЗ-д ажиллаж буй ажээ.
Тэд хил нэвтрэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангаж, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийхээр явж байна гэж мэдүүлсэн байна.
ҮАБЗ-ИЙН АЖИЛТНУУДЫН ОХУ-Д ХЭН ХЭНТЭЙ УУЛЗАВ?
Ж.Бямбацогт, Г.Галбадрах, Б.Галданжамц нар хилээр гарсан даруйдаа ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, БХЯ-ны албан тушаалтнуудттай уулзалт хийжээ. Бас ОХУ-ын газрын тосны хамгийн том компани болох “Роснефть”, Монгол Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн хүмүүстэй уулзжээ. Ингээд 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр референт Г.Галбадрах, Б.Галданжамц нар унаж гарсан 0536 УНҮ улсын дугаар бүхий автомашинтайгаа буцаад Монгол Улсынхаа хилээр орж иржээ.
ҮАБЗ-ИЙН АЖИЛТНУУДЫН ХИЛЭЭР ГАРЧ ОРОХДОО АШИГЛАСАН УОК-ИЙН ЗӨВШӨӨРӨЛ ХУУРАМЧ БАЙВ УУ?
ҮАБЗ-ийн ажилтан Ж.Бямбацогт, Г.Галбадрах, Б.Галданжамц нар 2021 оны хоёрдугаар сарын 12-нд буюу шинийн 1-нд Ингэхдээ УОК-ын нарийн бичгийн дарга Т.Мөнхдоржийн 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр олгосон Монгол Улсаас ОХУ руу нэвтрүүлэх тухай 797 дугаартай бичгийг албаныханд үзүүлж хилээр гарсан байна. Улмаар 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Г.Галбадрах, Б.Галданжамц нар Монгол Улс руу нэвтрэхдээ УОК-ын нарийн бичгийн дарга Т.Мөнхдоржийн 2021 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 781 дугаартай бичгийг үзүүлжээ.
Харин ҮАБЗ-ийн эдгээр ажилтнуудын хилээр нэвтрэхдээ ашигласан УОК-ийн зөвшөөрлийн хоёр бичиг нь хуурамч байх магадлалтай. УОК-ын нарийн бичгийн дарга Т.Мөнхдоржийн 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр олгосон Монгол Улсаас ОХУ руу нэвтрүүлэх тухай 797 дугаартай бичгийг тэдэнд бус транзит тээврийн 0600СЭА улсын дугаартай автомашинд олгосон зөвшөөрөл байжээ. Мөн хилээр орж ирэхдээ 2021 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 781 дугаартай бичгийг харуулсан. Гэтэл тэд өмнөх өдөр нь ОХУ руу хил нэвтэрсэн. Тэгэхээр юу болох нь тодорхой юм.
ҮАБЗ-ИЙН ШИНЖЭЭЧ Ж.БЯМБАЦОГТ ОХУ-Д ҮЛДЖЭЭ
Харин Ж.Бямбацогт нь Москва хот руу явсан байна. Тэрээр өнөөдрийг хүртэл Монголд ирээгүй байгаа юм. Түүний тухайд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар PR, цахим сүлжээнд ажиллах талаар ОХУ-ын нэр бүхий байгууллага, хүмүүстэй хамтран ажиллах ажлыг хариуцаж, тэр ажлаа амжуулахаар үлдсэн гэх мэдээлэл байна.
ҮАБЗ-ИЙН АЖИЛТНУУД 20 САЯ ДОЛЛАР БЭЛНЭЭР АЧИЖ ИРСЭН ҮҮ?
Маш ноцтой нэг мэдээлэл байна. Г.Галбадрах, Б.Галданжамц нарын хилээр нэвтрэхдээ унаж явсан 0536 УНҮ улсын дугаар бүхий Landcruiser-200 автомашинд 20 сая ам.доллар бэлнээр хийж оруулж ирсэн гэх мэдээлэл их хүчтэй яригдаад эхэллээ.
Хэрвээ оруулсан бол энэ их хэмжээний мөнгө хил дээр үүрэг гүйтэтгэж буй хууль хяналтынхны хаагуур ороод ирсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгвэл хил дээр үүрэг гүйцэтгэж байсан албаныхан тухайн мөнгийг шалгаж саатуулах эрхгүй аж. Учир нь тэд автомашиныхаа хаалгануудыг “ҮАБЗ” гэсэн лацаар лацадсан байжээ.
Энэ мэдээллээр бол манай ҮАБЗ-ийн гишүүд Монгол Улсад бүртгэлгүйгээр 20 сая ам.доллар бэлнээр оруулж ирсэн болж таарч байна.
“АЧАА”-ТАЙ ХИЙГЭЭД ХУУРАМЧ ДУГААРТАЙ “АВТОМАШИН”-УУДЫН СЭЖИГТЭЙ УУЛЗАЛТ
Энэ мэдээллийг авсан хууль, хяналтын байгууллагынхан тэр мөнгөний хойноос “сураг” тавиад эхэлсэн бололтой.
Юутай ч хилээс наашилж, Сэлэнгэ, Төв аймгийн сумдын пост дээр шалгуулах үед 0536 УНҮ улсын дугаар бүхий Landcruiser-200 автомашины ард гурван ширхэг хайрцагтай эд зүйл байсан гэдгийг албаныхан нотолж буй ажээ.
0536 УНҮ улсын дугаар бүхий Landcruiser-200 автомашинаар зорчиж явсан ҮАБЗ-ийн ажилтнууд тусгаарлагдах хүртлээ Жижиг гэлтгүй сэжигтэй үйлдлүүдийг гаргасан байна.
Тухайлбал, Монгол Улс руу нэвтэрсэн 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 18:30 цагийн үед Дархан-уул аймгийн Хонгор сумын Цайдамын постод камергүй учир бичгээр бүртгэл хийлгэхдээ “Жүр Үр” ХХК-д ажилладаг Г.Бат-Оршихын нэрийг бүртгүүлсэн.
0536 УНҮ улсын дугаар бүхий Landcruiser-200 автомашинтай нөхдүүд хилээр нэвтэрсэн өдрөө буюу 2021 оны хоёрдугаар сарын 16-нд Хан-Уул дүүргийн Спорт цогцолборын орчимд 0390УНҮ улсын дугаартай Landcruiser-200 автомашинтай хүмүүстэй уулзсан байгаа юм. Гэтэл уг 0390УНҮ улсын дугаар нь мөнгөлөг өнгийн Lexus-470 автомашинд 2020 онд олгогдсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуурамч дугаартай автомашин гэсэн үг.
ҮАБЗ-ИЙН АЖИЛТНУУДЫН АВТОМАШИНЫГ ҮЛ ТАНИХ ХҮМҮҮС АВЧ ЯВЖЭЭ
2021 оны хоёрдугаар сарын 16-ны орой 22:00 цагийн үед Г.Галбадрах, Б.Галданжамц нар хуулийн дагуу ОБЕГ-ын “Жаргалант” сувилалд тусгаарлагдсан байна. Хашаанд нь унаж авсан 0536 УНҮ улсын дугаар бүхий автомашиныг Зоонозын төвийн ариутгалын багийнхан ирж ариутгасан байна. Түүний дараа Г.Галбадрах, Б.Галданжамц нар автомашинаа тус сувиллын автозогсоолд байрлуулжээ. Г.Галбадрах, Б.Галданжамц нар ингээд 2021 оны хоёрдугаар сарын 26-ныг хүртэл 10 хоног тэнд тусгаарлагдсан.
Гэтэл 2021 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 11:30 цагийн үед “Жаргалант” сувиллын автозогсоолд 0125 УНҮ улсын дугаартай Hyundai Azera маркийн автомашинтай хоёр хүн очиж, нэг нь ҮАБЗ-ийн ажилтнуудын ОХУ руу унаж яваад ирсэн, дотроо их хэмжээний ам.доллартай байсан гэх 0536 УНҮ улсын дугаар бүхий Landcruiser-200 автомашиныг аваад явжээ.
Тэндээс хөдлөөд явсаар цаг шахмын дараа ГХЯ-ны автобааз руу орсон байгаа юм.
Энэ бол факт. Сэтгүүлчдэд олдсон, нийгэмд тарж эхэлж буй мэдээлэл.
Тиймээс, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх танаас танай ажилтнуудын ОХУ дахь “айлчлал”, авчирсан “бараа”-ны талаарх тайлбар шаардагдаж байна.
Эх сурвалж:
Зууны мэдээ” сонин
2021.3.9 МЯГМАР № 45 (6522)
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Заавал тоолж үзэх ёстой юмуу энэ улс оронд чинь тагнуул гэж ажилладаг юм байгаа биз дээ хэн хаана ямар хууль бус юм хийж байгааг...дээр ойлгомжтой тайлбарлаад байхад эргүүтцгээгээд байхын аль эсвэл хөлслөгдчихөөд улайраад байгаа юмуу хүмүүсээ???
20 сая доллар байсан гэдгийг хэн тоолж үзсэн юм бол ?
Uragshaa l ingeegui bol duurch oros ene ter ruu bol yadgiin man mushgijdee aihtar yumaa
Баттулгын зараалаар явсан бхаа ойломжтой
ОРЧИН ЦАГИЙН МАН анхны улс төрийн нам бий болсны 100 жил болсон ч намууд төлөвшөөгүй дайсан мэт бие биенээ МӨРДСӨӨР МӨШИГСӨӨР, Монгол улс ер нь намгүй болчихвол яасан юм бэ?...ДААМЖИРВАЛ 1939 ОНЫ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ДАВТАГДАНА.
ЗГ,Тагнуул, цагдааа,га
Хэнд ч хэрэггүй худлаа хов живээ болиоч. Нэгнээ харлуулах гэж аргаа барах юм. Бичсэн нөхөр өөрөө хамт яваад ирсэн юс биш үү
Тагнуулын мэдээлэл байшдээ. Бие биеэ мөрдөөд фэйсээр хэрэлдээд байдаг. Жирийн нэг сэтгүүлч ийм мэдээлэл авч чадах уу.
Энэ монгол улс чинь шүүхтэй цагдаа цэрэгтэй улс орон мөн үү Ерөнхийлөгч ерөнхий сайд их хурлын дарга гишүүд дөрга сайд нар МАФИ болохоор одоо яах уу
Мэдсэн бол очоод ухчдаг байж тэ хаха
Женко ард түмнээ аль хэдийнэ арилжсан байхаа
Аюулгүйн зөвлөл гэж аймшгийн байгууллага уу аан,дандаа үл бүтэх,хулгайч нарын цуглуулаг уу
Харин ч сайн хэрэг болж мананг орос орны төрийн тэргүүн дарахад зорилго ижил байгаад баяр хүргэе. Өмнөх ман намыг авилгал хулгайч нарын өөгшүүлж шоронд хийхгүй дураараа явж байна поп нөхдүүд эмэгтэй хүнээр шоудож оноо авахыг горьдож байна та нар ард түмнээ доромжлох тусам хатуу маш хатуу хариуцлага тооцох болно. Манай ерөнхийлөгч маш зөв зам дээр зогсож байгаа нь мэдрэгдээд байна.
Зөв Мананг устгах ёстой эх орныхоо төлөө чөтгөртөй нэгдсэнч яахав
Гардуулаагүй л бол май шүү тэ
Маш сайн мордон шалгажээ.Яагаад урдаас шоно долоор оруулж ирээд байсан Хужаа нарыг ингэж шалгаж,хаашаа явж байгааг мэдээлж болоогуй юм бол?!
Тэр ч яахав, Монголын ААН-үүдийн гэрээт ажилчид, коронагийн үед нутагтаа очиж байгаад, гэрээт ажлаа дуусгахаар ААН-үүд нь өөрсдөө оруулж ирж байсан хятадууд.
Монгол Мадурогоо олоод авчээ. Мадуро нь нүүрсний экспортыг гацаах эхний даалгавраа амжилттай биелүүлсэн.
Battulga-n hiij bgaa ajil shde
Үлгэрийн юм шаар юм аа, нотлох ганц ч юм алга, баттулга руу аймаар дайрч байна шүү, Сү-гийн оффшор хүчтэй байна шүү
Ноцтой но той