С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээг эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргах тухай Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ талаар "Хэргийн зарим материалыг ил болгох тухай Засгийн газрын тогтоол гарлаа. 2019 оны зургаадугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 115 дугаар тогтоолоор хэргийн зарим бичлэгийг ил болгож, олон нийтэд тараасан. Энэ бол эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал. Улмаар материал ил болсны дараа тухайн үеийн ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч н.Эрдэнэбат, тагнуулын ажилтан н.Махгал, н.Баяр, н.Отгонбаяр, н.Бямбажав, н.Өлзийбаяр, н.Бархасбадь, н.Эрдэнэбат нарын есөн хүнд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Улмаар 2019 оны наймдугаар сарын 12-19-ны өдрүүдэд Төв аймгийн шүүхэд шүүх хурал болж, анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан. Хэргийн оролцогчид шүүхэд маш олон удаа хүсэлт гаргаж, шүүх хурлыг хийлгэхгүй байх процесс явагдсан.
Энэ хэрэг анхан шатны, Давж заалдах болон Улсын Дээд шүүхээр нийт 6 удаа орсон ч өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байна. Олон түмний нүдэн дээр эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь маш тодорхой байгаа ч монголын шүүх Хурц нарын хүмүүст дийлдэж, эрүүдэн шүүлт буюу яргын хэрэг шийдэгдэхгүй өнөөдрийг хүрч байна. Үндсэн хуулинд Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй. Тиймдээ ч Засгийн газрын тэргүүн ялтан Чимгээтэй очиж уулзсан.
Энд нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хүний эрх зөрчигдсөн. 2014 оноос эхлээд Чимгээг Амгаланбаатараар дарамтлуулдаг, өөр нэг этгээд Чимгээтэй байнга холбогдож зөвлөгөө өгдөг байдалтай байж байгаад одоо үзүүлэх бичлэгт гарч буй буюу согтууруулах ундааны зүйл маш бага хэрэглээд ухаан мэдрэлгүй болгоод хуруу гарынх нь хээг авсан, нүцгэлж зураг авсан болон бусад хууль бус үйлдлүүд байна. Энэ бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, дээр нь гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийг зөрчсөн" гэлээ.
өөрсөдөө будилуулчихаад яагаад бна аа эдэнд айх ичих юм даан ч алга бүрэн дарангуйлагч болхоор шийдэж ээ ман
Elbegdorj.Batuul.Hur ts 3 aa diilehgui.ted nariin ued shiidsen asuudaliig Battulgad nylzaagaad bga uom.Denduu hun gutgeh chin muuhai harahdaj.ard tumen hen n hen be gedgiig oilgoj bga shuu.Hurtsad bariulsan tur zasag.
Зоригын аллагыг шалгаж буй комиссыг байс гээд солиод байхаар чинь яаж урагшаа алхах билээ. Шинээр томилогдсон хүмүүс чинь түрүүчийн шалгасан, хийсэн юмыг үргэлжлүүлнэ гэж байхгүй дахиад л эхнээс шалгаж эхлэнэ. Арай хийж үзүүрийг олоод барихаар нь дахиад л больчих болохоор чинь яаж илрэх юм бэ? Миний хувьд Эрдэнэбат прокурор чинь харин богино хугацаанд үйлдсэн хүмүүсийг нь олчихсон л юм шиг санагдаад бна. Тэгээд энэ прокурорыг үргэлжлүүлэн зариалагчийг нь олохоор утасны үзүүрийг олчихсон байхад өөрчлөөд өөр хүнийг л тавьсан ш дээ. Тийм болохоор хэргийн учрыг яаж ийж байгаад одохгүй өнгөрөөхөв, ингэж байгаад Чимгээ, Соднодаржаа нарыг суллаад энэ хэргийн хаах сонирхол байгаа юм биш биз. Ийм дүр зураг харагдаж бна.
Эрүүдэн шүүсэн нь буруу ч энэ гурван нөхөр мөнгө авч Зоригыг алсан нь нотлогдоод байгаа юм биш үү? Хэрвээ ямарч буруугүй юм бол 10 гаруй жил олон олон прокурорууд хянаж, тагнуулын олон ажилтнууд шалгаж, олон шүүгч нар удаа дараа шүүж байгааг юу гэж ойлгох вэ? Улсын прокурор Эрдэнэбат гэдэг хүний ярьснаар яалт ч үгүй энэ гурван хүн аллага хийсэн нь нотлогдсон гэж үзсэн байна шүү дээ. Энэ прокурор 13,14 оноос эхэлж ажилласан байналээ. Харин эрүүдэн шүүсэн нь энэ нөхрийн өмнөх прокурорын үед хийгдсэн юм биш үү. Тийм болохоор Эрдэнэбат эрүүдэн шүүсэн гэх хэрэгт оролцохгүй юм шиг. Харин Хурц бол арай өөр байх гэж бодож бна.
Шүүх Хурцад дийлдэгдсэн биш,ийм тодорхой хэргийг одоо болтол хэдэн жил шийдэхгүй сунжруулаж байгаа нь зохион байгуулалттай асуудал,энэ бол зөвхөн шүүхийн шүүгч нарын эрх мэдэл санал санаачлагын асуудал огт биш,эрт дээр үеэс эрх мэдэлтэн шүүхийн ажлыг удирдаж байсаны батлагаа,тэр этгээд нь байсаар байхад хэдэн жил үглэж байхын хэрэг юу байна,буруутай этгээдийг барьж хориод,шүүхийн гар хөл бологсодыг хариуцлаганд татаж шүүхэд маш хариуцлагатайгаар их цэвэрлэгээ л хийх хэрэгтэйшдээ,хэдэн жил л үглээ чавганц шиг үглэлээ болоо юм биш үү?монголд чинь төр нь хууль нь байгаа биздээ,шаардлагатай бол ард түмэн босоно дэмжинэ шүүдээ,юунд нь дүлэгнээд чавганц царай гаргаад цаг алдаад байгаа юм бэ?
АВЛИГАД идэгдсэн шүүхээ шинэчлэж чадахгүй удлаа. Гавъяат шүүгч нь бусад шүүгч нартаа АВЛИГА хуваадаг нь ИЛ болсон байхад шүүхэд шинэчлэл яагаад хийгдэхгүй байна вэ? ГАНЦ нэг даргыг солиод үр дүн алга. ШҮҮГЧ нараа бүгдийг халж, шинээр сонгон шалгаруулалт зарлаж шударга хуульчдыг шүүгчээр сонгох ажлыг түргэтгэх хэрэгтэй. АВЛИГАД холбогдсон шүүгч нарыг шууд зайлуулах ёстой. БЫОЛОХГҮЙ байвал ИРГЭДЭЭСЭЭ тусламж авах хэрэгтэй. ИРГЭД хэн гэгч шүүгч АВЛИГА авдаг, луйвард оролцдогийг сайн мэднэ
Тагнуулын ажилтнууд дээлээ нөмөрлөө Харин тагнуулын ажилтнуудыг илчилсэн нөхдүүд яах бол
Хууль хяналтын байгууллагыг хэн шалгах вэ? Цагдаад шүүхд прокрорт хэн хариуцлага тооцох вэ өөрсдөө юу?
Шударга 5 гишүүд гээд гарч ирж бсн 5 залуусаас Нямбаатар , Оюун -Эрдэнэ хоёр л зохих хэмжээндээ эрх мэдэл бүхий алба хашиж бгаа болохоор бузарын хонгилыг гайгүй л ухаж , төнхөж эхэлж бнуудаа гэж харагдаад бн шүү