Монголын өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлагч нэгдэл ТББ өнөөдөр нэгэн ноцтой баримт дэлгэсэн. Тэд өмнө нь өмгөөлөгч Б.Баасанцогт нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансаар мөнгө шилжүүлсэн. Энэ асуудал нь илэрмэгц шүүгч нар Б.Баасанцогт руу “Зээлийн эргэн төлөлт” гэсэн утгаар буцаан шилжүүлсэн талаарх мэдээллийг хүргэсэн.
Харин энэ удаад өмгөөлөгч Б.Баасанцогт нь 2017 оны есдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд нэр бүхий 11 шүүгч, шүүхийн ажилтнуудын данс руу 47 220 000 /Дөчин долоон сая хоёр зуун хорин мянга/ төгрөг шилжүүлсэн баримтыг дэлгэсэн юм.
Тэгвэл уг мэдээллийг дагуу Шүүхийн Ерөнхий зөвлөл нэр холбогдсон шүүгчдэд хандаж албан бичиг илгээлээ.
Тодруулбал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг нарт "Сүүлийн үед хэвлэлийн мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр шүүгчид нэр бүхий өмгөөлөгчөөс мөнгө авсан тухай мэдээлэл гарч, шүүхэл итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж байгаад харамсаж байна. Дээрх нөхцөл байдлын улмаас шүүхийн байгууллага, нийт шүүгчдийн нэр хүнд, хараат бус байдал хөндөгдөж байх тул гарч буй асуудал үнэн бодитой эсэх, хууль тогтоомж, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн эсэхийг холбогдох эрх бүхий байгууллагад хандан өөрийн хүсэлтээр шалгуулж, шүүхэд итгэх иргэдийн итгэл, нийт шүүгчдийн нэр хүндийг хамгаалах талаар арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдье" гэжээ.

.jpg)
дээр нь Соёмбоэрдэнэ нэмж шалгах
энэ нөхөр ажлын 8 цагийг хор найруулж өнгөрөөж байж дээрээс нь цалингаа авчна
Хаашдаа хэзээ л шүүх нэр хүндтэй байлаа.
Хяналт шалгалтын бүх байгууллагуудын удирдлагуудыг соль. Хувийн болон төрийн аудит, санхүүгийн хяналт шалгалт ч бас хамаарна шүү. Тэд нар хамгийн анхан шатны баримтыг үздэг дүгнэлт гаргадаг дархан эрхтэй хүмүүс. Маш олон хэргийг анхан шатанд нь дарж далдруулж хуурамч дүгнэлт гаргадаг. Хуучирсан олон жил бугшсан дарамталж сурсан даварсан дарга нарыг соль.
Шүүх нэртэй шүүрэн шанагыг олон юм ярилгүй хог дээр хаяад шүүх гэдэг байгууллагын байшингаас бусдыг нь өөрчлөж байранд нь их ариутгал хийж,ард түмнийхээ төлөө ажилладаг,хуулиа хүндэлдэг хүмүүсийг томилон ажиллуулах зам л үлдэж элдвийн тайлбар шалтаг шалтгаан тоочих хэрэггүй,асуудал ард түмний нүдэн дээр ойлгомжтой байна шүүдээ.
Энэ 11 шүүгч цалин бага,амьдрал хэцүү тэгээд зээл авсан гэж битгий л хэлээрэйдээ
Гавъяат шүүгч бусдыгаа тойруулан АВЛИГА хувааж байсан нь саяхан. ОДОО тухайн шүүгч нар руу мөнгө шилжүүлжээ. МЭДЭЭЖ монголдоо хамгийн өндөр цалинтай шүүгч нар нэг өмгөөлөгчөөс бүгд мөнгө зээлдэг гэхэд хэн ч ИТГЭХгүй. ЭНД нэр дурдагдсан шүүгч бүрийн шийдсэн хэргүүдийг нягтлан шалгуулах ёстой. АВЛИГА авсан шүүгч нар ажлаасаа халагдах ёстой. ӨӨР гарц алга.
Тийн
Yag vnen
Өөрсдийнх нь тааллаар зөв, бурууг тогтоодог байх нээ