Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл “Б.Баасанцогтоос мөнгө авдаг шүүгч нарын баримт илэрч эхэллээ” гэсэн мэдээллийг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хэд хэдэн сонин, сайтад нийтэлжээ.
Дээрх мэдээлэлд нэр дурдагдсан Т.Батдорж нь Улсын Дээд шүүхийн Тамгын газарт ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болно. Хэвлэлд Т.Батдоржийг 2019 оны 2 дугаар сараас дансаараа мөнгө авсан гэж бичсэн байх бөгөөд Улсын Дээд шүүхээс гарснаас хойших үйл явдалд ийнхүү шүүхийн нэрийг хамаатуулснаараа олон нийтэд буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл болсон байна.
Мэдээлэлд нэр дурдагдсан Улсын Дээд шүүхийн Тамгын газрын ажилтан Н.Мөнхтулга нь өмгөөлөгч Б.Баасанцогттой ашиг сонирхлын байдал үүсгэсэн гэх байдлыг шалгаж, бодит байдлыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гаргажээ. Авилгатай тэмцэх газраас энэ асуудлыг хуулийн хүрээнд шалгаад ирүүлсэн хариуг олон нийтэд мэдээлэх болно.
Эх сурвалж: Дээд шүүх
Монгол улсын Шүүх Прокурор Өмгөөлөгч нар тэд бол өөрсдийгөө Тэнгэрийн хүү гээд бодчихсон
Энэ бол шуухэд маш удаж байгаа асуудал арга нь улам нарийсаад гэр бул ах дуу найз нехдийн гээд явж егнедее хэзээ арилах нь тер засгаас хамаарна..
МОНГОЛын шүүх шударга ажлахаа больжээ. Гавъяат шүүгч бусад шүүгч нараа тойруулаад АВЛИГА хувааж байсан. ҮАБЗ асуудлыг зөвөөр ойлгож, шүүх байгууллагаа эрс шинэчлэн өөрчлөх ёстойсон. ЯАГААД шүүхэд өөрчлөлт хийхгүй байна вэ? ИРГЭД шударга шүүхийн өмнө асуудлаа шийдүүлж байх ёстой шүү