Өнгөрсөн амралтын өдөр нэр бүхий шүүгч, өмгөөлөгч нарыг шалгаж буй цагдаагийн энгэрийн камерын бичлэг цацагдсан. Энэ талаар ЦЕГ-аас цагдаагийн байгууллагын дотоод үйл ажиллагааны журмын дагуу зам дээр болон эргүүлийн үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид бүгд энгэрийн камер ашигладаг. Харин уг камерын бичлэг прокурорын зөвшөөрлөөр ил болдог учир уг асуудал дээр хяналт шалгалт хийж байна гэдээ. 

 ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: Цагдаагийн байгууллага гэмт хэрэг зөрчлийн дуудлагаар очихдоо, зам дээр болон эргүүлийн үүрэг гүйцэтгэж  байхдаа ч энгэрийн камер ашигладаг.  Энэ нь дараа нь гарах маргаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин уг бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан эсэхийг ЦЕГ-ын дотоод хяналт шалгалтын газраас шалгаж байна. Бичлэгийг ил гаргахын тулд тодорхой прокурорын зөвшөөрлөөр ил болгодог. Энэ бичлэгийн хувьд зөвшөөрөл, хэрэгт авагдсан баримт байхгүй" гэлээ.