Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг  Улсын начин Э.Энхбатын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа.

Тэрбээр цагдаагийн газарт мэдүүлэг өгчээ. Тэрбээр  "Хэтэрхий их уусан болохоор болсон явдлын юуг нь ч санахгүй байна" гэх мэдүүлэг өгсөн байна. 

Яг одоо ЦЕГ-аас түүний хэргийн талаар мэдээлэл өгөх гэж байна. Учир нь Н.Түвшинбаярыг өчигдөр орой 23 цагийн орчимд 461 дүгээр хорих анги руу ачсан гэх мэдээлэл байна.