УОК-оос мэдээлэл хийлээ.  Мэдээллийн үеэр  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг, УОК-ын УОК-ын нарийн бичгийн дарга  Т.Баярхүү "Маргаашнаас буюу 2021 ооны 5 дугаар сарын 15-наас эхлэн тодорхой салбаруудын үйл ажиллагаануудыг нээнэ. 

Эдгээр салбаруудын үйл ажиллагаа коронавирусний давтан тунгаа аваад 14-21 хоносон буюу бүрэн дархлаа тогтсон иргэдэд нээлттэй байхаар зохицуулсан. Цаашид үйл ажиллагаа нь хязгаартай байгаа 18 төрлийн ААН-үүдийг долоо хоног бүр нээгээд явна.  Тавдугаар сарын 15-наас эхлэн кофе шоп, танхимын сургалт, фитнесс, чийрэгжүүлэх бялдаржуулах төвүүд танхимаар үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, маргаашнаас эхлэн эдгээр дөрвөн төрлийн үйл ажиллагаа нээгдэнэ. Гол нь халдвар хамгааллын дэглэмээ баримталж, 50 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулна. 


Мөн ирэх сарын 22-ноос эхлэн долоон төрлийн үйл ажиллагаануудыг нээхээр судалж байна. Гэхдээ энэ эцсийн шийдвэр биш. Эхний ээлжид төлөвлөж байгаагаар орон нутгийн зорчих хөдөлгөөн, томоохон зах худалдааны төвүүд, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд, зарим халдвар хамгааллын дэглэм хангасан зочид буудал, амралт жуулчны баазуудыг  50 хувийн дүүргэлттэйгээр нээхээр төлөвлөж байна. 

Нийслэлийн вакцинд хамрагдах иргэдийн 95 хувь нь эхний тундаа, 52 хувь нь хоёр дахь тундаа хамрагдсан. Тиймээс бүрэн дархлаатай иргэдэдээ  зарим аж ахуйн нэгжүүдийг нээж байна. E-Mongolia сайтаас аж ахуй нэгжүүд вакцины QR кодыг ашиглана. 

Хэрэв вакцины 2 тунгаа авч, 14 дээш хоносон бол таны гэрчилгээ "баталгаажсан" гэж гарна. Харин зөвхөн дүгээн тундаа хамрагдсан бол "хязгаарлагдмал баталгаажсан", вакцин огт хийлгээгүй бол "дархлаажаагүй" гэх бичиг гарна" гэлээ.