Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн халагдах цэргүүд шинээр цэргийн албанд татагдан ирсэн залуусыг дэглэж буй бичлэг нь олон нийтийн сүлжээгээр тархсан. Тэгвэл уг хэргийн шүүх хурал болжээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх/ зааснаар, Н.Одмандах, Ц.Энхбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих/ заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад:
2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Одмандах, Ц.Энхбат нарт мөн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Ёстой будаач будаач гэхээр сахалаа будав гэгчээр тэр залуусыг яахнэвдээ!? Муудаа ингэж дээрлэхдэг л байхгүй юү там нар!п
БОЛЖ ГӨЛӨГНҮҮДИЙГ
tiim shuu huurhiiduu
Naad yal avsanguud chin Uursduu degluulj l baisan daa zailuul daanch bichleggui ni az bolj