Сүүлийн 24 цагт коронавирусийн 575 тохиолдол илэрч, зургаан хүн нас барлаа. Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 50,099 болсон бол Covid-19-ийн шалтгаант нас барсан хүний тоо 227 болжээ.
Сүүлийн 24 цагт 865 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 43586 болж байна.
Шинээр батлагдсан тохиолдлын 5 нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол 492 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Харин 78 нь орон нутагт батлагдсан байна. Ийнхүү орон нутгийн өвчлөлийн тоо 5282 болж өсчээ.
Улсын хэмжээнд 3845 хүн Covid-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс:
- 1899 хүний бие хөнгөн
- 1359 хүний бие хүндэвтэр
- 497 хүний бие хүнд
- 99 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!