ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Сүүлийн 24 цагт коронавирусийн 629 тохиолдол илэрч, таван хүн нас барлаа.  

Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 51247 болсон бол Covid-19-ийн шалтгаант нас барсан хүний тоо  240 болжээ. 

Батлагдсан тохиолдлуудын  2 нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол нийслэлд  603, хөдөө орон нутагт 24 тохиолдол батлагдсан байна. 

Сүүлийн 24 цагт 754 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 45145 болж байна.

Улсын хэмжээнд 4011  хүн Covid-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс:

  • 2002 хүний бие хөнгөн
  • 1360 хүний бие хүндэвтэр
  • 544 хүний бие хүнд
  • 105 хүний биеийн байдал нэн хүнд байна.