Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Засгийн газраас жирэмсэн болон хөхүүл эхчүүдийг файзер вакцинд хамруулахаар болжээ.  


Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэртэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Хөхүүл болон жирэмсэн эхчүүдийг файзер вакцинд хамруулах шийдвэр гарсан. Монгол улс одоогоор 4,7 сая тун вакцин татан аваад байна. Өнгөрсөн шөнө гэхэд л 100 мянган тун файзер вакциныг татан авлаа.  Улсын хэмжээнд 53 мянган жирэмсэн эмэгтэй байна. Эдгээр эмэгтэйчүүд ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу хамрагдана" гэлээ.