Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр боллоо. Хуралдаанаар Монгол Ардын Хувьсгалт намаас Монгол Ардын намтай нэгдэж буй учир үйл ажиллагаагаа зогсоож, улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасныг хэлэлцлээ.
Тус намын 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хуралдсан Ээлжит бус Их чуулганаас гаргасан шийдвэрийн талаар ирүүлсэн баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангаж байна гэж үзэн хүсэлтийг хангаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Монгол Ардын хувьсгалт намын үйл ажиллагааг зогсоосныг бүртгэж, улсын бүртгэлээс хасч шийдвэрлэв.
Сонгууль өгч болохгүй шүү монголчуудаа 2 удаа ирц нь 50% хүрэхгүй бол дахин шинээр сонгууль эхлэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 77-р зүйлийг уншаарай. Сонголттой сонгууль болтол хэн ч очиж ирц бүрдүүлж болохгүй цагаан цаас эсвэл бүгдэнгийн бөглөөд хүчингүй болгоод ч өгч болохгүй ирц чинь бүртгэгдэх болно. МАН-н нохойнууд очиж ядаж цагаан цаас өг эсвэл цаасаа хүчингүй болго тэгэхгүй бол өмнөөс чинь өгнө гэж худал мэдээ тарааж ирц бүрдүүлэх гэж хичээж байна. Тэд бас дахин дахин сонгууль явуулж татварын мөнгө, төсвийн мөнгө дэмий үрж байна гэх мэт шалтаг тоочих болно тийм биш юм аа УИХ, ЗГ-т байгаа МАН-н хан өдөр бүр л бидний татварын, төсвийн мөнгийг дэмий үрж байгаа тийм болохоор бүгдээрээ өөрсдийнхөө төлөө шударга сонгууль болтол төсвийн мөнгийг ашиглаж сонголттой сонгууль болтол ирц бүрдүүлэхгүй дахин дахин сонгуулийг эхлүүлэх хэрэгтэй. МАН-н бузар үйлдлийн талаар мэдэхгүй байгаа эмээ өвөө эцэг эх ах эгч хамаатан садны хүмүүсдээ хэл битгий сонгуульд оролц гэж ийм шударга бус сонгуульд оролцож ирц бүрдүүлэх нь таныг бас энэ гэмт хэргийн нэг хэсэг болгож байгаа. Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.