Цахимд сонгуулийн дараа хөл хорио тогтоож болзошгүй гэх мэдээлэл тархсан. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хөл хорио тогтоохгүй гэдгийг мэдэгдлээ.

Тэрбээр "Сонгуулийн мөрийн хөтөлбөрүүд сурталчих орон зайг хуурамч мэдээллээр хольж, олныг айдас, хий үзэн ядалтад автуулахгүй байхыг хүсье ээ.

Засгийн газар, Улсын онцгой комиссоос хөл хорихгүйгээр 6-р сарын 15 гэхэд давтан тунг насанд хүрсэн иргэдээ хамруулна.

7-р сарын эхээр вакцины үр дүнд халдвар илт буурч, энгийн амьдрал руу шилжих хүлээлттэй байна.

Өчигдрийн байдлаар 1-р тунд 1,847,246 иргэн буюу 89.4%, 2-р тунд 1,025,326 иргэн 50 хувь нь хамрагдсан. Өмнөх өдрөөс 84,688 хүнээр нэмэгдсэн.

• УБ хотод 1-р тунд хамрагдсан хүн – 945738
2-р тунд хамрагдсан хүн – 677055. Өмнөх өдрөөс 21,558 хүнээр нэмэгдсэн.

• Хөдөө орон нутаг: 1-р тунд хамрагдсан хүн –901508,
2-р тунд хамрагдсан хүн–348271.

Нийслэлчүүдийн 99 хувь нь эхний тунд 70 хувь нь давтан тунд хамрагдаад байна" гэв.