Цахим орчинд нэгэн залуу гэртээ тамхи татан, бага насны хүүхдүүдээ дарамталж, “Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй шүү дээ” хэмээн ярьж буй бичлэг тархаад буй.
Уг асуудалтай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг “Цахим орчинд хүүхэд хүчирхийлж буй бичлэг өчигдөр тарсан. Цагдаагийн байгууллага зөвхөн цахимд нийтлэгдсэн бичлэгээр хязгаарлахгүйгээр иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалт явуулж, хуульд заасан арга хэмжээг авч ажилладаг.
Уг хэргийн хүрээнд 5 болон 13 настай хоёр хүүхдийг Хүүхэд хамгааллын 108 төвд хүргүүлэн хамгаалалтад авсан. Урьдчилсан байдлаар хүүхдүүдийн ээж архины хамааралтай болох нь тогтоогдсон бөгөөд хэрэгт холбогдох шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!