Нэг л мэдэхэд хүүхэд нас дурсамж болж, нэг л мэдэхэд ээжийн үс бууралтаж, аавын алхаа удааширдаг. Харин бид “дараа нь”, “зав гарвал”, “боломжтой үедээ” гэж хойшлуулсаар хамгийн үнэтэй цаг хугацаагаа алддаг.
Хүн цаг хугацааг мөнгөөр худалдаж авч чаддаггүй. Харин мөнгийг цаг хугацааны эрхэнд олж чаддаг. Тийм атлаа бид мөнгөний төлөө цаг хугацаагаа үрж, эргээд мөнгөөр цаг хугацаагаа буцаан авах гэж оролдно.
Амьдралын утга нь төгс амьдрахдаа биш, мэдэрч амьдрахдаа оршдог. Бороонд норсон ч инээж чадсан өдөр, хайртай хүнтэйгээ халуун цай хувааж уусан орой, ээжийн “хоолоо идээрэй” гэсэн энгийн үг… Энэ бүхэн хожим хамгийн том аз жаргал болж үлддэг.
Амьдрал урт богиноороо бус, утга агуулгаараа хэмжигдэх мэт. Амьдрал урт биш, гэхдээ утга учиртай оршиход хангалттай урт. Хайрлах хүнээ хайрлаж, уучлах хүнээ уучилж, мөрөөдлөө өнөөдрөөс эхлүүлхэд хэзээ ч оройтохгүй. Учир нь маргааш гэдэг амлалт болохоос баталгаа биш.
Эцэст нь бид хэдэн жил амьдарснаараа биш, тэр жилүүддээ хичнээн мөчийг жинхэнээсээ амьдарч өнгөрүүлснээрээ дурсагддаг.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!